Үндэсний сурын талбайд эрэгтэй харваачдын шилдгээр шалгарч үлдсэн найман харваач цэц мэргэнээ сорьж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн болов. Тэрбээр 33 оноотой шилдгүүдийн гараанаас босч, дөрвөн сумаа алдалгүй онож, 37 оноогоор Монгол Улсын даян мэргэн цол хүртлээ.